Know Your Rights/Таны Эдлэх Эрх – (Mongolian Subtitles/Монгол хадмал орчуулгатай)

U.S. Department of State
385 followers
3 Video Views·Apr 2, 2024
Энэхүү бичлэгт ажил эрхлэлт эсвэл боловсролын солилцооны хөтөлбөр дээр үндэслэсэн АНУ-н цагаачлалын бус виз мэдүүлэгчдийн эдлэх хууль ёсны эрх ба бусад мэдээллийг багтаав.
Илүү мэдээллийг дараах цахим хуудаснаас авна уу: https://travel.state.gov/content/trav...
Консулын асуудал эрхэлсэн товчоо
АНУ-ын Төрийн Департамент
English:
An informational video on legal rights and resources for those applying for employment or education-based non-immigrant U.S. visas.
For more information, visit https://travel.state.gov/content/trav....
Bureau of Consular Affairs
U.S. Department of State
Америкийн Нэгдсэн Улсад тавтай морилно уу!
Таныг үр өгөөжтэй цаг хугацаа хүлээж байна.
Гэхдээ хэрэв та хэцүү нөхцөл байдалд орвол,
өөрийн эдлэх эрхээ мэддэг байх хэрэгтэй.
Тиймээ, Америкт ажиллах хугацаандаа та тодорхой эрх эдэлнэ!
Таны эрхүүдийг виз мэдүүлэх үед танд өгсөн
гарын авлага дээр тайлбарласан байгаа.
Хэрэв тантай зүй бус харьцаж, танд тусламж хэрэгтэй болсон бол,
эсвэл өөрийн эрхийн талаар илүү мэдээлэл авахыг хүсвэл
Хүний наймааг мэдээлэх үндэсний төвийн шууд утастай
1-888-373-7888 дугаараар холбогдоно уу.
Та өөрийн эх хэлээр ярьдаг хүнтэй холбогдож болох бөгөөд
та нэрээ нууцлах боломжтой.
Энэ шууд утсыг төрийн бус байгууллага ажиллуулдаг
ажиллуулдаг бөгөөд тантай ярих хүн нь
таны асуултад хариулж, танд туслах мэргэжлийн хүн байх болно.
Танд аюул тулгарсан эсвэл яаралтай тусламж хэрэгтэй үед
911-рүү залгаж цагдаад дуудлага өгөөрэй.
Паспортаа өөр дээрээ хадгалах нь таны эрх юм.
Ажил олгогч таны паспортыг авах эрхгүй.
та хийсэн бүх ажлынхаа төлөө шударга цалин авах эрхтэй.
Мөн цаг хугацаанд нь цалингаа авахыг хүсэх нь зөв зүйтэй юм.
Таны болон ажил олгогчийн тань үүргийг
тодорхой заасан гэрээ үйлдүүлж авах эрх танд бий.
Гэрээнд цалингийн хэмжээ, олгох хугацааг ихэвчлэн заасан байдаг.
Та аюулгүй, эрүүл орчинд ажиллах эрхтэй.
Үүнд дараах зүйлс багтана: зөв зүйтэй эмчилгээ,
хамгаалах багаж хэрэгсэл, хувцас, сургалт.
Мөн цэвэрлэж ариутгасан ариун цэврийн өрөө, ундны ус багтана.
Хэрэв ажил олгогч тань завсарлага авах,
ажлын цаг дууссан байхад гэртээ харихыг зөвшөөрөхгүй байвал
Хүний наймааг мэдээлэх үндэсний төвийн шууд утастай
1-888-373-7888 дугаараар холбогдоно уу.
Хэрэв ажил олгогч тань таныг амьдрах байраар хангаж байгаа бол
Тус байр нь аюулгүй, цэвэр байх ёстой.
Ажил хийгээгүй үедээ та чөлөөтэй гарч явах эрхтэй байх ёстой.
Хэрэв ажил олгогч тань таныг завшиж,
эсвэл тантай зүй бусаар харьцаж байна гэж та үзвэл
Та цалингаа нэмүүлэх эсвэл ажлын нөхцлөө сайжруулах хүсэлт дангаараа гаргах
эсвэл бусад ажилтнуудтайгаа хамтарч
хүсэлт гаргах эрхтэй.
Ийм хүсэлт гаргасны төлөө ажил олгогч тань та нарын эсрэг арга хэмжээ авч болохгүй.
Хүндэтгэлтэй, ялгаварлан гадуурхалгүй харьцааг бусдаас
шаардах эрх танд бий.
Тиймээс ажил олгогч тань таныг бусад ажилтнуудаас тань өөрөөр хандаж
нас (хэрэв та 40-с дээш настай бол), хүйс ба жендер, яс үндэс,
гарал үүсэл ба угсаа, арьс өнгө, шашин шүтлэг,
генийн мэдээлэл, хөгжлийн бэрхшээлээр ялгаварлан гадуурхаж болохгүй.
Та дараах тохиолдолд ажлаасаа гарч болно:
хүчирхийлсэн, тантай зүй бусаар харьцсан, таны тухай ёс зүйгүй
зүйл хэлсэн, зөвшөөрөлгүйгээр танд
дураараа хүрсэн эсвэл таныг хүсээгүй байхад
хүчээр биеийг тань үнэлүүлсэн гэх мэт
Бэлгийн мөлжлөгийн чанартай үйлдэл хийлгэсэн.
Таныг хүчээр аливаа зүйл хийлгэх оролдлого гаргасан
хэнд ч та татгалзах эрхтэй. Таныг сүрдүүлсэн ч,
мөнгийг тань булаан авсан ч эсвэл хүчээр хууль бус зүйл таниар хийлгэсэн ч та татгалзах эрхтэй.
Хүний наймааг мэдээлэх үндэсний төвийн шууд утастай
1-888-373-7888 дугаараар холбогдоно уу.
Ажлын байр дээр тантай буруугаар харьцсан эсвэл танд аюул учруулсан бол та холбогдоорой.
Уг утсаар залгахад тантай холбогдох хүмүүс
танд таагүй ажлын газрыг орхиж, хуулийн тусламж зөвлөгөө авч,
эрхээ хамгаалахад тань тусална.
Өөр бусад мэдээллийг та гарын авлагаас болон
цахим хуудаснаас аваарай.
Америкийн Нэгдсэн Улсад та сайхан цаг хугацааг өнгөрөөнө гэж бид найдаж байна.
Та эдлэх эрхтэй бөгөөд танд туслах
хүмүүс байгаа гэдгийг та бүү мартаарай.
Энэ эрхүүд бүгд таны гарын авлага дээр байгаа.
Гарын авлагаа биедээ авч яваарай.
